Монголын асуудал эрхлэх хэлтсийн ажлын удирдамж
Нэг. Үйл ажиллагааны удирдамж
1/ Монгол үндэстний оршин сууж буй бүс нутгуудад хоёр талын хамтын ажиллагааг өрнүүлэх.
2/Дэлхийн Монгол үндэстний нийгэмлэгээс дэлхий даяархи нийт монгол үндэстнүүдтэй уялдаа холбоо тогтоох үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд зөвлөмж өгөн туслах .
3/ Монгол Улсын залуучууд Тайваньд Хятадын хэл ,соёлыг судлан суралцахад зөвлөгөө өгч туслах.
4/ Монгол Улсын мэргэжлийн залуу боловсон хүчнийг бэлтгэн сургах ба мэргэжил дээшлүүлэх ажлыг зохион байгуулах.
5/ Монгол үндэстний уламжлалт баяр наадам болон урлаг соёлын төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулах .
6/ Тайвань дахь Монгол үндэстнүүдтэй харилцаа холбоо тогтоох ба эдийн засгийн тусламж үзүүлэх.
7/ Монгол үндэстэн залуучуудыг шат дэвшин суралцах , хөдөлмөр эрхлэх, хичээлээс гадуурх арга хэмжээнд зөвлөлгөө өгч туслах.
8/Тайвань нь Монгол Улс болон Хятадтай хамтран Монгол,Төвд судлалаар эрдэм шинжилгээ судалгааны ажил хийх, семинар лекц зохион байгуулж хамтын ажиллагааг өрнүүлэн хөгжүүлэх.
Хоёр. Үндсэн ажил
1/ Монгол үндэстний оршин сууж буй бүс нутгуудад хоёр талын хамтын ажиллагааг дэмжин өрнүүлэх.
1.Тайвань нь Монгол Улстай бодит харилцаагаа улам бэхжүүлж,олон талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх үүднээс хоёр талын салбар хоорондын албаны хүмүүсийн харилцан айлчлал болон судалгааны ажлыг зохион байгуулж, түүнд холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх.
2.Монгол Улс руу хүн томилон илгээж уг асуудлаар холбогдох албаны хүмүүстэй уулзаж, тухайн үеийн шаардлагатай мэдээ, материалыг цуглуулах.
3.Хоёр тал өөр өөрийн орондоо албан байр буй болгон тухайн газар зорчиж буй Тайваны бизнесмен болон бусад хүмүүсийн эрх ашгийг хамгаалан туслах, хоёр талын хөрөнгө оруулалт болон эдийн засгийн харилцааг улам гүнзгийрүүлэх .
2/ Монгол судлалаар эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах
Дотоодын төрийн бус байгууллагуудад эдийн засгийн тусламж үзүүлэн Монгол судлалаар эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах ажлыг даатгах ба дотоодын эрдэм шинжилгээ, судалгааны төвшинг дээшлүүлэх.
3/Монгол Улсын залуучууд нутагтаа очоод Хятадын хэл , соёлыг үргэлжлүүлэн судлан суралцахад зөвлөлгөө өгөх.
Тус хороо нь Монгол болон гадаадад амьдарч буй Монгол үндэстнүүдийн хооронд харилцаа холбоо тогтоох гүүр болохынхоо хувьд гадаадын болон Монгол Улсын шилдэг залуучуудыг сурган бэлтгэх үүднээс ялангуяа Тайваньд хятад хэл,соёлыг судлан суралцахад нь зөвлөмж өгөх. Эдгээр залуучууд эх орондоо болон цагаачилан амьдарч буй нутагтаа очсоны дараа тус хорооны гадаад дахь Монголын асуудал эрхлэх хэлтсийн аливаа үйл ажиллагаа, арга хэмжээ зохион явагдахад идэвхи санаачилгатайгаар оролцон туслах.
4/Монгол Улсын мэргэжлийн боловсон хүчнүүдийг сургалтанд хамруулах ба мэргэжил дээшлүүлэх ажлыг зохион явуулах.
Тайваньд Монгол Улсын Төр Засгийн дээд дунд удирдах хүмүүс болон их сургуулийн холбогдох факультет,тэнхимийн оюутнуудыг засаг захиргааны удирдлага, мэдээлэл зүй ,хууль эрх зүй, оёдол нэхмэл, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, техник технологи гэх мэт олон салбарын мэргэжлийн сургалтанд хамруулах, дадлага хийлгэх, мэргэжил дээшлүүлэх зэрэг ажлыг хариуцан явуулах ба хоёр талын бодит харилцааг түлхүү өрнүүлж, найрамдалт харилцааны үндэс суурийг тавих.
5/Монгол Төвд судлалын эрдэмтдийг сонгон шалгаруулж, судалгаа явуулах болон лекц уншуулах хэлбэрээр хамтын ажиллагааг өрнүүлэх.
1.Монгол Улс, Хятадын бүс нутаг болон гадаадын бусад орны Монгол Төвд судлаач эрдэмтдийг сонгон шалгаруулж Тайваньд лекц уншуулан судалгаа явуулах.
2.Тайваны судлаачдыг Монгол Улсад богино хугацааны лекц унших болон судалгаа явуулахад эдийн засгийн дэмжлэг үзүүлэн туслах.
6/ Гадаад дотоодын Монгол үндэстнүүдийн хооронд харилцаа холбоо тогтоох үйлчилгээ явуулах.
1.Тайвань дахь Монгол угсааны иргэдээ дэмжин хамгаалж туслах нь тус хорооны үндсэн гол чухал ажлуудын нэг юм. Өндөр настан, эмзэг бүлгийнхэн, ганц бие, ар гэрийн нөхцөл хүнд болон гэр бүлийн золгүй явдлаас амьдралын эх үүсвэргүй, амьдрах чадваргүй болсон Тайвань дахь Монгол ахан дүүстээ сар бүр амьдрах тэтгэлэг болон эдийн засгийн онцгой тэтгэлэг үзүүлэх.
2.Тус хороо нь Монгол, Төвд үндэстний биеийн байцаалт хүссэн өргөдлийн бичиг баримтыг шалган цэгцлэхийн тулд Үндсэн хуульд заасны дагуу Тайвань дахь Монгол Төвд үндэстнээ анхааран халамжилж , хүний хууль ёсны эрх үүргийг хамгаалах зорилгоо хэрэгжүүлнэ.Энэ үүднээс “Монгол Төвд үндэстний биеийн байцаалтыг тодорхойлох журам”–г боловсруулан Парламентаар батлуулж, улмаар 2002 оны 12-р сарын 18-ны өдөр Ерөнхийлөгч ёсчилсоноор хэрэгжүүлж эхэлсэн .
3.Тайбэй хотын Монголчуудын нутгийн зөвлөл ” болон “ Монголын соёлын нийгэмлэг ” –ээс Тайвань дахь Монгол үндэстнүүдтэй харилцаа холбоо тогтоох үйл ажиллагаа явуулахад нь зөвлөлгөө өгч, Монгол угсаатны эв нэгдлийг бэхжүүлэн, соёлыг түгээхэд түлхэц үзүүлэх.
4.Гадаад дахь Монгол угсаатнуудаа Дэлхийн Монгол үндэстний нийгэмлэгийн салбар хороог байгуулан сэтгэл санаагаа нэгтгэхэд нь зөвлөлгөө өгөн тусалж байна.Одоогийн байдлаар дэлхий даяар нийт 11 салбар хороо байгуулагдаад байгаа бөгөөд ерөнхий хороо нь АНУ-ын Нью-Жэрси / New Jersy /-д байрлаж байна.
7/ Гадаад дахь Монгол үндэстэн нэгт нөхдөө төрсөн нутагтаа ирж баяр ёслолд оролцоход нь хүлээн авах ба Чингис хааны тахилгын өдрийг тэмдэглэж байх .
1.Тус хороо нь 1965 оноос эхлэн гадаадад суурьшсан Монгол
туургатны төлөөлөгчдийг нутагтаа ирэн 10 сард болдог улс тунхагласаны баярт оролцоход нь хүлээн авахаас гадна баяр ёслолын арга хэмжээний үеэр төлөөлөгчдийг Ерөнхийлөгчийн ордон гэх мэт чухал албан байгууллагуудаар бараалхуулах зэрэг бусад арга хэмжээг зохион байгуулсаар ирсэн. Ингэснээр төр засгаас янз бүрийн салбарт явуулж буй бодлого, арга хэмжээ болон улс орны хөгжил дэвшилтэй бодитоор танилцах боломж олгож байгаа юм.
2.Билгийн тооллоор жил бүрийн 3-р сарын 21-ны өдөр Чингис хааны тахилгын өдрийг тэмдэглэн өнгөрөөдөг ба Ерөнхийлөгч тус хорооны даргыг тус баярын гол тахилчаар томилдог. Энэхүү баярт 5 Юан /Yuan / болон бусад албан байгууллагуудын төлөөлөгчид оролцон ёслол төгөлдөр тэмдэглэдэг .
3.Монгол Улсын дуу бүжгийн чуулгыг Тайваньд урин
аялан тоглолт хийлгэж, Монгол орны урлагийн сайхан бүтээлүүдээс толилуулахаас гадна дотоодын ард түмэндээ Монголын уламжлалт ёс заншлаас танилцуулан суртчилах.
8/ Монгол үндэстэн залуучуудыг шат дэвшин суралцуулах, хөдөлмөр эрхлэх болон хичээлээс гадуурх арга хэмжээг зохион байгуулахад зөвлөмж өгөх.
1.Тайвань дахь Монгол үндэстэн залуучуудаа шат дэвшин суралцах, хөдөлмөр эрхлэхэд нь зөвлөлгөө өгч туслах нь тус хорооны олон жилийн турш зохион явуулж буй ажлын нэг юм. Тус хороо нь Тайвань дахь Монгол үндэстэн оюутан залуучуудыг хичээнгүйлэн суралцахыг дэмжих үүднээс улирал бүр оюутны тэтгэлэг олгохоос гадна сурлагаар тэргүүний оюутнуудад сургалтын тэтгэлэг, шилдэг гарамгай амжилт гаргасан оюутнуудад шагнал олгох.
2.Монгол Төвд угсааны шилдэг тэргүүний залуучуудаа дэмжин урам хайрлах үүднээс тус хороо нь сургалтын зардлыг нь хариуцдаг ба жил бүр Монгол Төвд угсааны нэг оюутанг өөрийн зардлаар элсүүлэн суралцуулдаг байна.
3.Жил бүрийн тогтсон хугацаанд “Тайвань дахь Монгол Төвд угсаатан оюутан залуучуудаас эх хэлнийх нь шалгалт” авдаг ба тэдгээр оюутнуудад шат ахин суралцахад нь зөвлөлгөө өгч туслах.
9/ Дотоодын Монгол Төвд судлалын эрдэм шинжилгээний боловсон хүчинг бэлтгэх.
1.Тус хорооны “ Монгол Төвд хэл бичгийн сургалтын тэтгэлэг олгох журам”-ын дагуу Монгол Төвд хэлийг сонгон амжилттай суралцсан их дээд сургуулийн шилдэг оюутнуудад сургалтын тэтгэлэг олгох.
2.Их дээд сургуулийн магистрантур, докторантурт суралцагсадын Монгол Төвдийн тухай эрдэм шинжилгээний ажлыг хэвлэн нийтлүүлэхэд эдийн засгийн дэмжлэг үзүүлэх журам”-ын дагуу бүх их дээд сургуулиудад Монгол, Төвдийн асуудлыг гол сэдэв болгон бичсэн эрдэм шинжилгээний ажлыг хэвлэн нийтлэх өртөгийг хариуцан гаргах.
3.Эрдэмтэн судлаач, их сургуулийн багш болон аспирантурт суралцагсдыг гадаад болон Монгол Улсад судалгааны ажил хийн материал цуглуулахад эдийн засгийн дэмжлэг үзүүлэх ба эрдэм шинжилгээ, судалгааныхаа үр өгөөжийг дээшлүүлэх.